Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол эрс нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-29 21:26:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол эрс нэмэгдлээ. Энэ нь олны хөл хөдөлгөөн нэмэгдсэнтнэй холбоотой гэж мэргэжлийн  байгууллагаас тайлбарлаж байна. Сүүлийн 24 цагт 54 тохиолдол нэмж бүртгэгдснээр нийт батлагдсан тохиолдол 2211 болов. Тодруулбал, Мөнххаан,  Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Эрдэнэцагаан, Баруун-Урт зэрэг найман суманд буюу ихэнх суманд халдвар илэрчээ.

Эрүүл мэндийн байгууллагуудад 194 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын тухайд нэн хүнд нэг, хүнд дөрөв, хүндэвтэр зургаа, хөнгөн 183 иргэн байна. Одоогоор тусгаарлах байранд хянагдаж буй ирэн байхгүй бөгөөд гэрийн ажиглалтад 616 иргэн байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Халдварын тандалт судалгаа, шинжилгээ, эмчилгээ болон хяналтын чиглэлээр өдөрт 260 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. 

Холбоотой мэдээ