Монголбанк валютын захад 36.0 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-30 17:30:54

Гадаад валютын арилжаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 36.0 сая ам.доллар, 47.5 сая юанийг тус тус нийлүүлэв.

Мөн своп хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10.0 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Монголбанк үүнээс 70.0 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн саналыг биелүүлсэн байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ