Туркт дотоодод гарган авсан вакцины туршилтын гуравдугаар үе шат эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-08-26 10:47:43

АНКАРА. /Anadolu/. Турк улс дотоодод гарган авсан, коронавирусний вакцины туршилтын гуравдугаар үе шатыг төв нутгийн Кайсери мужид лхагва гаргаас эхлүүлж, сайн дурынхныг вакцинд хамруулж эхэлжээ.


TURKOVAC” нэртэй идэвхгүй вакциныг Эрүүл мэндийн яам, Туркийн эрүүл мэндийн хүрээлэн, “Erciyes” их сургуулийн мэргэжилтнүүд хамтран гарган авсан юм.


Erciyes” их сургуулийн захирал Мустафа Калисын мэдээлснээр, “TURKOVAC” вакцинд сайн дурынхныг хамруулах туршилт их сургуулийн байранд эхэлжээ. Мөн Кайсери хотын эмнэлэг дэх сайн дурынханд лхагва гаргаас вакцин тарьж эхэлсэн байна.


Туркт өнөөдрийн байдлаар 91.08 сая гаруй тун вакцин тариад байгаа бөгөөд хүн амын 75.64 хувь нь нэг тун вакцинд хамрагджээ. 

Холбоотой мэдээ