Улсын хэмжээнд 240 мянган ажлын байрыг хадгалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-25 14:12:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 240 мянган ажлын байрыг хадгалсан талаар Сангийн яамнаас Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулсан байна.


Тодруулбал, ажлын байрыг хамгаалах 2 их наядын зээлийн хүрээнд 1.8 их наяд төгрөгийг 23 936 зээлдэгчид гурван хувийн хүүтэй олгосон байна. Мөн Төв банкны Репо санхүүжилтийн хүрээнд 660 тэрбум төгрөгийг 2 905 зээлдэгчид олгосон бол 8 750 иргэнд орон сууцны ипотекийн 665.2 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих 321 тэрбум төгрөгийн зээлийг 20 036 зээлдэгчид олгосон байна.

Холбоотой мэдээ