Тариалалт 12 мянган га талбайгаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-17 15:49:48

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 22,8 мянган га талбайд үр тариа тариалж 32,7 мянган тн ургац хураан авсан байна. Харин үүний 21,6 мянган га талбайд нь улаан буудай тариалж, 31 мянган тн ургац хураан авч байжээ.

   Харин 2021 оны тухайд 35 мянган га талбайд үр тариа тариалж, урьдчилсан балансаар 33 мянган тн ургац хураан авах төлөвлөгөөтэй байгаа ба үүний 32 мянган га талбайд нь улаан буудай тариалан 31 мянган тн ургац хураан авахаар тооцсон байна.

   Энэ нь өмнөх онтой харьцуулбал талбайн нийт хэмжээ 12 мянган га талбайгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг аймгийн ХХААГ-ын холбогдох мэргэжилтэн онцоллоо.

Холбоотой мэдээ