Сэлэнгэ аймгийн нутгаар 17, 18-нд ахиухан хэмжээний бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-16 23:00:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нутгаар 17, 18-нд ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж  байна.

Энэ сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгэээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө бүх сумдын нутгаар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно.  Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. 8 дугаар сарын 17-22-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18, 21-нд ихэнх сумдын нутгаар, 19-нд шөнөдөө зарим  сумдын нутгаар, бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ