Замын-Үүдийн иргэдийн 88.4 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-15 14:31:11

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дархлаажуулалтад хамрагдвал зохих  12 наснаас дээш 14071 иргэний 12438 буюу 88.4 хувь нь нэгдүгээр тунд хамрагджээ.

Харин  дархлаажуулалтын хоёрдугаар тунд 10545 буюу 74,9 хувь нь хамрагдаад байгаа аж. Дархлаажуулах ажил долоо хоногийн ажлын өдрүүдэд 09:00-16:30 минут хүртэл  хэвийн явагдаж байна гэж тус сумын Онцгой комиссоос мэдээлэв.

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийн 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Замын-Үүдийн боомтыг халдваргүй ногоон бүс болгох зорилтыг Засгийн газраас тавьж тодорхой ажлыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ