Сэлэнгэ аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 7 сард өмнөх
сараас 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өссөн байна.
Энэхүү өсөлт нь хүнсний бараа согтууруулах
бус ундаа 11.0 хувь, согтууруулах ундаа тамхи мансууруулах бодис 0.5 хувь, гэр
ахуйн тавилга, гэр ахуйн бараа 8.0 хувь, хувцас, бөс бараа, гутал 6.1 хувь,
орон сууц, ус, цахилгаан хийн болон бусад түлш 3.7 хувь, эм, тариа эмнэлгийн
үйлчилгээ 4.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 1.0, зочид
буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 7.3, бусад бараа
үйлчилгээний үнэ 7.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. Мөн хэрэглээний
бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд гэр ахуйн тавилга, гэр
ахуйн бараа 3.6, тээвэр 5.3 хувь, бусад бараа үйлчилгээ 2.3 хувь, согтууруулах
ундаа тамхи мансууруулах бодис 0.1 хувь, хувцас, бөс бараа, гутал 3.6 хувиар
тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.