Шилэн дансны хуулийн хэрэгжилт 94,6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн төсвийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны хуулийн
2021 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийжээ.
Тус шалгалтаар аймаг сумын Засаг дарга, ЗДТГ, хэлтэс
агентлагууд, төрийн үйлчилгээний байгууллагууд, ОНӨҮГ гээд нийт 143 байгууллага
хамрагдсан байна.
Шилэн дансны тухай хуулийн дагуу тус аймгийн хэмжээнд энэ
оны эхний хагас жилд дээрх байгууллагууд 10884 мэдээллийг цахим сүлжээнд
байршуулах ёстойгоос 89,4 хувийг хугацаанд, 5,2 хувийг хугацаа хожимдуулж, 5,4
хувийг огт мэдээлээгүй байна.
Өөрөөр хэлбэл шилэн дансны хуулийн хэрэгжилт 94,6 хувьтай
байжээ. 15 сумын төсвийн байгууллагуудын хуулийн хэрэгжилтийн байдлыг эрэмбэлж
үзвэл Өндөршил, Сайнцагаан, Луус, Адаацаг, Гурвансайхан сум 93 хувиас дээш
үнэлгээтэй байгаа бол Дэрэн, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Баянжаргалан,
Сайхан-Овоо сум 90-ээс доош хувьтай үнэлэгдсэн аж.
Хяналт, шалгалтын үр дүнд Санхүүгийн хяналт, аудитын
албанаас аймаг, сумын ИТХ, багийн ИНХ хуулинд заасан хяналтын үүргээ
хэрэгжүүлээгүй, төсөвт байгууллагууд шилэн дансны хуулийн дагуу мэдээллээ
өөрчилж, шинэчлэх ажлыг хангалтгүй хийж байна гэсэн дүгнэлт хийж, холбогдох
албан тушаалтнуудад зөвлөмж гаргажээ.