Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-06 19:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг багасгах, хөдөлгөөний эрчмийг нэмэхээр томоохон уулзваруудад засвар хийж байна.


Энэ удаад Баянзүрх дүүрэгт хамаарах Зүүн дөрвөн замын уулзварын засвар шинэчлэлтийг гүйцэтгэнэ. Ингэхдээ авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшинг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээг хийх аж. Засварын хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийнэ. Үүнд:  


Наймдугаар сарын наймны 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэл

 

 

Наймдугаар сарын 10-ны 23.00 цагаас наймдугаар сарын 12-ны 23.00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас урагш Намьянжугийн гудамжны "Петровис" шатахуун түгээх станцын уулзвар хүртэл

 

 

Наймдугаар сарын 12-ны 23.00 цагаас наймдугаар сарын 16-ны 23.00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг хязгаарлан, засвар шинэчлэл хийнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.



Холбоотой мэдээ