Мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-30 17:45:12

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж хэд, хэдэн асуудал хэлэлцжээ. 

Тодруулбал “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайланг хэлэлцсэн байна. Мөн хурлаар Санхүүгийн салбарт активын удирдлагын тогтолцоо бий болгох, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны дунд статистик мэдээллийн нэгдсэн сан үүсгэх нь зүйтэй гэж үзжээ.  Даатгалын эрх зүйн орчныг сайжруулах, зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой зарим асуудал, Татан буугдсан Зоос банк хувьцаат компани дахь банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болгох, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл болон Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг даатгалд хамруулах тухай асуудлыг хэлэлцэн  холбогдох газруудад үүрэг даалгавар өгсөн байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд