"Инвескор бонд"-ын хоёр дахь арилжааг эхлүүллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-08-04 13:58:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Инвескор бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан энэ оны 8 дугаар сарын 9-13-нд олон нийтэд санал болгон худалдахаар боллоо. 

Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын энэ оны 2 дугаар сарын 3-ны тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй, нийт 20 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 200 мянган ширхэг өрийн хэрэгслийг СЗХ-ны энэ оны 5 дугаар сарын 27-ны тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ. 

Тус өрийн хэрэгслийн 2 дугаар транч болох нийт 6 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 13 хувийн хүүтэй "Инвескор бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж худалдахаар боллоо. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ