Баянхонгорт ногоон байгууламж нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-29 09:56:59

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Баянхонгор сумд нийт 14.741 мод, аймгийн төвийн ар талаарх ойн зурваст нөхөн тарилт хийж 15.000 мод тарьжээ. Мөн Түйн голын сав дагуух хашаа хамгаалалт хийж, 3000 орчим бургас тарьсан байна. Аймгийн төвийн хэмжээнд ийнхүү 30 мянга гаруй мод тарьж, усалгаа арчилгааг бүрэн шийдэн ургуулж байна.

Харин Баянхонгор аймгийн хэмжээнд 930 өрх 4957 мод, сад, цэцэрлэгт хүрээлэнд 40803 мод, аж ахуйн нэгж байгууллагууд 7790 ширхэг мод тарьжээ. Өөрөөр хэлбэл, нийт 196 аж ахуйн нэгж байгууллага, 3342 иргэн 53550 мод тариад байгаа аж. 

Гудамж талбайн тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт төрийн болон төрийн бус байгууллагууд гадна талбайг зүлэгжүүлэх, мод тарих, хашаа хайс хийх ажил үргэлжилж байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ