Ойн наадмыг “Баруун бүсийн Их хурд”-тай хамтатган зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-29 01:05:11
oyuka_hu@yahoo.com

Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр наадмыг ирэх сарын 28-31-нд тэмдэглэнэ. Ингэхдээ “Баруун бүсийн Их хурд”  уралдаантай хамтран зохион байгуулах ажээ.

Дээрх баяр наадамд урьдчилсан байдлаар 200 сая төгрөг шаардлагатай байгаа гэж Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж Засаг даргын шуурхай хуралдааны үеэр мэдээллээ. Мөн энэ үеэр Эрдэнэт хотын иргэдийн эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр  ажиллаж буй ОХУ-ын иргэн эмч Ольег Иванович Альяановыг “Эрдэнэт хотын 40 жилийн ойн медаль”-иар шагналаа. Тэрээр Эрдэнэт хотод найм дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Одоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэт эмнэлэг, сувиллын цогцолбор”-ын албаны даргаар ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ