Улаанбаатар хотын гурван байршилд “Өглөөний гудамж”-тай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-26 14:33:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өглөөний Улаанбаатар” төсөл, хөтөлбөр энэ сард багтаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК компаниас мэдээлсэн.


Төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Төсөл хэрэгжүүлснээр иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах боломжтой.




Жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгож байгаа. Өнөөдрийн байдлаар Жуулчны гудамж буюу хуучнаар “Гутлын 22” гудамжийг “Өглөөний гудамж” болгон тохижуулж, үйл ажиллагаагаа эхлүүлхэд бэлэн болоод байна.


Өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгосон юм.



Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ