1000 шахам хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-28 15:03:14

Сүхбаатар аймгийн хэмжээнд 968 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байна. Санал хураалт 2016 оны 6 сарын 28-ны өглөө 07 цагт эхэлсэн бөгөөд 20 цаг хүртэл үргэлжилнэ.

Баруун-Урт суманд нийт 195 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх бөгөөд есөн хэсгийн хороонд хуваарилагдсан. Жишээлбэл: Баруун-Урт сумын 7-р хэсгийн хороонд 32 хүн зөөврийн хайрцагаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Одоогоор 30 хүнээс саналыг нь авсан. Ямар нэгэн, алдаа, зөрчил гарсан зүйл алга гэдгийг 7-р хэсгийн хорооны ахлах зохион байгуулагж П. Ариунболд хэллээ.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эрүүл мэндийн шалтгааны улмаас санал авах байранд ирэх боломжгүй, нийтийн дайчилгаанд хамрагдсан, албадан саатуулагдсан, цагдан хоригдсон хүмүүс саналаа өгөхөөс гадна сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж буй хүмүүс санал авах өдрөөс нэг хоногийн өмнө буюу зөөврийн хайрцгаар саналаа өгөх юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ