Амарсанаагийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хаана

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-07-26 12:14:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж, Модны хоёроос уруудах авто замын суваг, дулааны шугам угсрах ажлыг энэ сарын 26-ны 23:00 цагаас эхлэн 29-ний 06:00 цагийн хооронд хийхээр болжээ.


Энэ хугацаанд тухайн хэсгийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах юм байна. Иймд иргэдийг энэ хэсэгт зорчихдоо бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ