Малын удмын сангийн үндэсний төвтэй 5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-24 12:00:31
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар "Малчны хотноос-Эрүүл хүнс" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Малын чанар үүлдэр, угсааг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй дээрх хөтөлбөрийн хүрээнд мах, сүүний чиглэлийн болон сарлагийн үнээг нийлүүлж, мэргэжлийн мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоогоор дамжуулан аймгийн малын үржлийн бодлоготой уялдуулан зохион байгуулах ажлыг аймгийн ХХААГ хийж байна. Үүнд баруун бүсийн сумдад сарлаг, Эрдэнэбулган сумын бүсэд сүүний чиглэлийн үнээ, Төвшрүүлэх болон газар тариалангийн бүсэд махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхрийг тус тус нийлүүлж, Малын удмын сангийн үндэсний төвтэй 5 жилийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Холбоотой мэдээ