Эмийн багцад “Норов7”, “Мана4” тан багтаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-14 12:35:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 53 тохиолдол бүртгэгдэж 49 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан нийт хүний тоо 3848 –д хүрч хүн амын 3.6 хувь нь халдвар аваад байна. Эдгэрсэн 2671 хүн байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 318 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 247, хүндэвтэр 46, хүнд 18, нэн хүнд 9 хүн байна.

Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтанд гэрийн тусгаарлалтанд эмчлүүлж буй 781 хүн байгаагаас том хүн 555, хүүхэд 226 байна.

Ойрын хавьтал болсон иргэдэд эмчийн зааврын дагуу эмчилгээг шууд эхлүүлж байгаа бөгөөд эмийн багцад нь “Норов7”, “Мана4” тан багтаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ