Дарьганга хүүхдийн зуслан шинэчлэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-11 23:07:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 1979 онд ашиглалтад орж байсан Дарьганга зусланг улсын төсвийн 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж байна. Ингэхдээ хүн бүрийн сэтгэлд тод үлдсэн зуслангийн ерөнхий хэв загварыг өөрчлөхгүйгээр зөвхөн барилга байгууламжуудыг нь орчин үеийн сатндартаар барих аж.

Өнгөрсөн жил зуун сая төгрөгөөр хуучин барилгыг буулгах ажил хийгдсэн. Энэ жил 1.4 тэрбум төгрөгөөр хооллох танхим болон бүлгүүдийн барилгыг барина. Барилгуудын хувьд бүгд Канад технологиор баригдах аж. "Одоогоор ажил 20 хувьтай үргэлжилж байна, бид ирэх 12 дугаар сард эхний ээлжийн ажлаа хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа" гэж төслийн зохицуулагч Г.Гантөмөр ярилаа.

Зуслангийн хийц нь мод учир олон жилийн хугацаанд өжирч муудан, чийгэнд дарагдаж засвар хийх цаашлаад дахин ашиглагдах боломжгүй болсон байжээ.

 

 

 

Холбоотой мэдээ