Хөндлөнгийн голын гүүр баригдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-27 17:05:29

Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн нутагт орших Хөндлөнгийн гол дээр төмөр бетонон гүүр баригдаж, ашиглалтад орлоо.

Энэ онд Увс аймагт Замын сангийн хөрөнгөөр 7 ажил хийхээр төлөвлөсний нэг нь Хөндлөнгийн голын гүүр барих явдал байжээ. Тус гүүрийг “Энержи Импайр” ХХКомпани 24,9 сая төгрөгөөр барьж энэ сарын 20-нд ашиглалтад хүлээлгэж өглөө. Улаангом сумын 8-р багт Хөндлөнгийн голын гүүр баригдсанаар тэр хавийн малчид хавар намрын улиралд усанд боогдох, шаварт суух зовлонгүй болж, аймгийн төв лүү чөлөөтэй зорчих үүд хаалга нээгдээд байна.

Увс аймагт Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ