120 сорьцод шинжилгээ хийхэд 45 тохиолдол нэмэгдэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-07-08 19:31:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 120 иргэний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 45 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1355 боллоо.

Нийт тохиолдлыг харъяаллаар авч үзвэл Баруун-Урт 672, Эрдэнэцагаан 28, Баяндэлгэр 18, Сүхбаатар 75, Мөнххаан 122, Түмэнцогт 17, Асгат 31, Хазан 32, Уулбаян 17, Онгон 150, Түвшинширээ 2, Дарьганга 16, Наран; 147 тохиолдол бүртгэгджээ.  

Эдгээрээс 936 иргэн бүрэн эдгэрсэн байна.

7 дугаар сарын 8-ны байдлаар эрүүл мэндийн байгууллагад 423 иргэн эмчлүүлж байгаагаас 300 нь АНЭ-т, 123 нь 11 сумын ЭМТ-д байна. Халдварын улаан бүсэд 59 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлагдан ажиллаж байна.

Батлагдсан тохиолдлын ойрын 1104, дам 2257 харьцагч байгаагийн хамгийн олон харьцагч Баруун-Урт суманд байгаа бөгөөд энэ хэрээр халдвар тархах эрсдэлтэйг ЭМГ-аас иргэдэд анхааруулав.

Аймгийн хэмжээнд 12 байршилд 17 иргэн тусгаарлан ажиглах байранд, 346 иргэн гэрийн ажиглалтад, 2204 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Эдгээрээс 860 иргэнд эрүүл мэндийн тандалт судалгааг хийжээ. 

Холбоотой мэдээ