Хүмүүн дунд сургуулийн сурагч Э.Манлайбаатар Азийн аваргад улсаа төлөөлөх эрхтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-27 15:07:52
Yesukheitumur Tumurbaatar

8 сарын 31-нээс 9 сарын 11-нд БНХАУ-ын Бээжин хотод болох Азийн хөл бөмбөгийн холбооны 14 хүртэлх насныханы фестивальд улсаа төлөөлөх шигшээ багт Төв аймгийн "Төв ургац" клубын тамирчин Э.Манлайбаатар багтлаа. 

Монголын хөл бөмбөгийн холбооны хоёр сарын өмнө зохион байгуулсан сонгон шалгаруулалтад "Эрчим", "Хоромхон", "Хараацай", "Төв ургац", "Улаанбаатарын унаганууд", "Дэрэн", "Арвис", "ИНХ", "Монголын тэмүүлэл" зэрэг багийн 100 гаруй хүүхэд хамрагдснаас 18 тамирчин тунасны нэг нь Зуунмод сумын Хүмүүн дунд сургуулийн 9д ангийн сурагч Энхбаатарын Манлайбаатар аж.

Тэрээр 2013 онд ААШ гадаа талбайн тэмцээнээс алт, Төвийн бүсийн аваргаас хүрэл, 2014 онд өсвөрийн болон футзалын аймгийн аваргаас хүрэл, 2015 онд улсын  аваргаас мөнгө, идэрчүүдийн гадаа талбайн 15 хүртэлх насны улсын аваргаас хүрэл, олон улсын нээлттэй тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Өсвөрийн хөлбөмбөгийн тамирчдаа төлөөлж аймгаасаа анх удаа, олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон түүнд хамт олон, найз нөхөд, гэр бүлээс нь спортын өндөр амжилт хүсэж байна.

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг  

Холбоотой мэдээ