Чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэрийн нэрэмжит тэмцээн зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 16:32:21

Төв аймгийн Лүн сумын уугуул Олимп дэлхийн аваргын хүрэл медальт, Ардын багш, МУГТамирчин Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 24-нд Зуунмод хотноо боллоо.

-74 кг-д нийтдээ  арав гаруй  тамирчнаас ур чадвар, авхаалж самбаа сорьсон энэ тэмцээнийг “Гацуурт олимп” клубын Д.Идэрхүү хошуучилж, удаах байрт “Ганьд” клубын Д.Сүхбат, гуравт Төв аймгийн Биеийн тамир, спорт хорооны Д.Батсүх оржээ. Лүн сумын уугуул Олимп дэлхийн аваргын хүрэл медальт, Ардын багш, МУГТамирчин Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн анх удаа болсноороо онцлогтой юм.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд