Мод үржүүлгийн ажилд ахмадуудын зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-06 11:11:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шинээр мод тарих болон тарьсан модыг арчилж тордох ажилд ахмадууд дэмжлэг үзүүлж, улмаар мөнгөн урамшуулал авч байна. Тодруулбал мод тарих хүсэл сонирхолтой гурван ахмадыг өөрсдийнх нь хүсэлтээр уг ажилд дайчлан, урамшууллыг аймгийн ЗДТГ-аас олгож байгаа аж.

Тарьсан модоо ахмадуудадаа хуваарилж өгсөн. Тэд маань маш идэвхтэй, хариуцлагатай сайн ажиллаж байгаа. Нөгөө талаар бид цаашид модныхоо үрсэлгээг орон нутагтаа хийж, гаднаас мод худалдаж авдаг байдлыг халах зорилтыг тавьсан. Манай газрын мэдлийн нэг га газар байдаг. Үүнийг бид мод үржүүлгийн газрыг байгуулж, орон нутагт тарьсан үр, модны үрсэлтгээнд судалгаа хийх зориулалтаар ашиглаж ирсэн. Энэ талбайдаа модны үрсэлгээг тарина. Тиймээс эхний ээлжинд хашааны засварын ажлыг хийнэ. Тэгэхээр энэхүү мод үржүүлгийн ажилд ч ахмадуудын зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй гэж аймгийн БОАЖГ-ын дарга О.Батнасан хэллээ.

 

Холбоотой мэдээ