Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 2547 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-04 11:54:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын 146 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр батлагдсан тохиолдол 2547 боллоо. Мөн хугацаанд 140 хүн эдгэрч Тусгаарлах эмнэлгээс гарсан байна.

Коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нас баралт нийт долоо боллоо.

Нэг өрх- Нэг шинжилгээ арга хэмжээний хүрээнд PCR 400, түргэвчилсэн шинжилгээ 398 хийжээ.

Тусгаарлах эмнэлэгт 566 иргэн эмчлүүлж байгаа бол Тусгаарлан ажиглах байранд 160, гэрийн ажиглалтад 1695 иргэн байна.

Холбоотой мэдээ