Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-27 07:45:27

Аргын тооллын 6 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 22, Могойг хүлэгч одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Холбоотой мэдээ