Баяннуур суманд олныг хамарсан үйл ажиллагааг гурван сар хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-30 16:53:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга коронавирусний халдвар эрс нэмэгдэж, эрсдэлийн түвшин өндөр байгаа учир бүх нийтийн арга хэмжээг хориглосон байна.

Энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл сумын баяр наадам тэмдэглэх, хурим, одонгийн найр, төгсөлтийн баяр, хүүхдийн үс авах, хурдан морины уралдаан явуулах зэрэг олныг хамарсан үйл ажиллагааг сумын хэмжээнд болон гэр бүлийн хүрээнд зохион байгуулахыг хоригложээ. Мөн сумын баяр наадам тэмдэглэхээр төсөвлөсөн зардлыг коронавирусний халдварын хариу арга хэмжээ болон сумын Эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа оношлуур, бусад эмнэлгийн хэрэгсэл авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ