Хятадын Коммунист нам 95 сая гишүүнтэй болжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-30 16:03:32

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсээс өнөөдөр “ХКН-ын статистик мэдээлэл”-ийн тайланг танилцууллаа.

    Тайланд дурдсанаар, энэ сарын 5-ны өдрийн байдлаар ХКН-ын гишүүдийн тоо 95 сая 148 мянгад хүрсэн бөгөөд энэ нь 2019 оныхоос 3.2 саяар буюу 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

    Мөн тус нам нь 4.864 сая анхан шатны байгууллагатай. Үүнээс 273 мянга нь анхан шатны намын хороо юм.

    Намын гишүүдийн үндэс угсаа, хүйсийн харьцааг авч үзвэл нийт гишүүдийн 28.8 хувь буюу 27.45 сая нь эмэгтэйчүүд, 7.1 сая буюу 7.5 хувийг бага үндэстэн ястнууд эзэлж байна.

    Харин насны хувьд, 30-аас доош насны 12.5 сая гаруй гишүүн, 31-35 насны 11.1 сая гишүүн, 36-40 насны 9.3 сая, 41-45 насны 8.7 сая, 46-50 насны 9.3 сая, 51-55 насны 8.6 сая, 56-60 насны 8.3 сая, 61-ээс дээш насны 26.9 сая гаруй гишүүн байгаа юм.

Мэргэжлээр нь ангилбал, 6.4 сая нь мэргэшсэн ажилчин, 25.8 сая нь тариачин, малчин, загасчин байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллага, нийгмийн байгууллагад 15 сая гаруй мэргэжлийн болон техникийн ажилтан, 10.6 сая гаруй удирдах ажилтан, намын захиргааны байгууллагад 7.7 сая ажилтан, 3 сая гаруй оюутан, 7.2 сая гаруй бусад мэргэжлийн ажилтан, 19.1 сая гаруй тэтгэврийн насны гишүүд байна.     

Холбоотой мэдээ