120 гаруй малчин чадамжийн гэрчилгээтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-24 17:36:18

Завхан аймгийн таван сумын 60 гаруй малчин  “Бизнес төлөвлөгөө боловсруулах” 10 хоногийн сургалтанд хоёр дахь жилдээ хамрагдлаа.

Энэхүү сургалтын үр дүнд малчид жилийн дөрвөн улиралд малдаа хэрхэн тарга тэвээр авахуулах, хэдээс хэдэн сард отор нүүдэл хийх, малын сүргийн эргэлтийг хэрхэн төлөвлөх, өрхийн орлого зарлагаа тооцож малын гаралтай түүхий эдийг зах зээлд борлуулж чаддаг болно. Мөн цаашид өрхийн хөгжлийн дэвтэрээ хэрхэн яаж хөтлөх мэдлэг ур чадвартай болж чадамжийн гэрчилгээтэй болоод байгаа аж. Өнгөрсөн жил энэхүү сургалтанд найман сумын 80 малчин хамрагдаж чадамжийн гэрчилгээгээ гарджээ. Сонирхуулахад Завханд орлого багатай цөөн малтай малчин өрхийн малын тоо толгой 9237-оор өсч өрхийн орлого 30 хувь нэмэгдсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ