Зургаадугаар сарын 23 Москвагийн түүхэн дэх хамгийн халуун өдөр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-06-24 16:12:52

МОСКВА. /TASS/. Зургаадугаар сарын 23-нд Москва хотын агаарын температур Цельсийн 34.3 хэм хүрч халж, 73 жилийн өмнөх халууны дээд амжилтыг эвджээ.   


ОХУ-ын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвийн захирал Роман Вилфандын мэдээлснээр, өчигдөр Москвагийн агаарын температур 14 цагт 34.3 хэм хүрсэн байна. Өмнө нь 1948 оны зургаадугаар сарын 23-нд Москвад 33.6 хэм хүрч халж байжээ.


Оросын ихэнх нутгаар аагим халуун өдрүүд энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид сэрэмжлүүлсэн байна. Пүрэв, баасан гарагт өдөртөө 34-36 хэм, бямба гарагт 33-35 хэм хүрэх төлөвтэй байна гэж тус улсын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төв мэдээлжээ. Москва хотод пүрэв гарагт 33.5 хэм, баасан гарагт 33.1, бямба гарагт 33.6 хэм халуун байх аж. 


Холбоотой мэдээ