Төрийн дээд одон, медалиар 35 иргэнийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-24 14:41:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021.06.02-ны өдрийн 137 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ахмад настан  М.Саарал, З.Мишигдорж, Ц.Ганбат, С.Базар, Наран цогцолбор сургуулийн Орос хэлний багш Г.Наранцэцэг, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Ахмад дайчин Г.Дугаржав, Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар нарыг шагналаа.

Мөн  “Алтан гадас” одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийслэлийн төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Баялагмаа, Маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж, Барилга засварын цехийн  засвар, засал чимэглэлийн хэсгийн мастер, Я.Оюунчимэг, Хөгжлийн хэлтсийн ахмад ажилтан П.Энхтуяа зэрэг нийт  20,  “Цэргийн гавьяаны одон”-гоор Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Золжаргал, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Тээвэр Ложистикийн төв гаалийн бичиг баримт бүрдүүлэгч Г.Одмандах, машинч Ж.Буяндэлгэр зэрэг  нийт 7 хүн шагнууллаа.









 

Холбоотой мэдээ