Сүүлийн 24 цагт коронавирусний 2231 тохиолдол илэрлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-22 11:07:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11 765 сорьцод шинжилгээ хийхэд 2231 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол  98 050 боллоо.

Батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 30-40 насны залуус эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Халдвар авагсдын 2223 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1289, хөдөө орон нутагт 934, эмнэлгээс шалтгаалсан 8 тохиолдол бүртгэгджээ.

Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 57, Орхонд 54, Сэлэнгэд 43, Хэнтийд 53, Сүхбаатарт 34, Дорнодод 51,  Говьсүмбэрт 11, Дундговьд 57, Өвөрхангайд 48, Булганд 59, Баянхонгорт 85, Хөвсгөлд 85, Завханд 76, Говь-Алтайд 44, Ховдод 25, Увс аймагт 32, Баян-Өлгийд 14 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Харин сүүлийн 24 цагт 886 хүн эмнэлгээс гарч, нийт 64 354 хүн эдгэрчээ. Түүнчлэн “Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрээр 55-83 насны 12 хүн нас барснаар нийт нас баралт 459 болсон байна.

Өнөөдрийн байдлаар, коронавируст халдвартай 12 415 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 7967 хүн хөнгөн,  3037 хүн хүндэвтэр, 1140 хүн хүнд, 221 хүн маш хүнд  байдалтай байна. 

Холбоотой мэдээ