Зургадугаар сарын 24-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-06-24 08:43:59

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт Нийслэлийн Тээврийн газар "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулна.

11.00 цагт Нээлттэй Нийгэм Форумд “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нээс 2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад хийж буй мониторингийн 2 дахь долоо хоногийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хуралд урьж байна

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд МАХН-аас авлигын асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Барилгачдын талбайд “Хүлэмжийн ургацын шинэ ногооны амт” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

11.00 цагт ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төвд цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдын талбай”-д Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан иргэдэд үнэ төлбөргүй нотариатын үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөөг өгнө.

11.30 цагт 2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгасан талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоотод мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хүнс, Хөдөө аж ахуйн яаманд мал төллөлт, тариалалтын явцын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд нам, эвсэл үл харгалзан нэр цэвэр, шинэ залуу 60 гаруй нэр дэвшигчдийг зарлаж, тэдгээрийг дэмжиж саналаа өгөхийг уриалж "Шинэ үеийн дуудлага" ТББ-аас мэдээлэл хийнэ.

13.00 цагт 2016-2020 оны хооронд хэрэгжих “Монгол улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол НҮБ-ын байрны 6-р давхарын хурлын танхимд болно.

13.00 цагт Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн “Шинэ барилга”-ыг хүлээн авах арга хэмжээ Улсын хоёрдугаар эмнэлгийн ард болно.

13.30 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт НОСК-ийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

14.00 цагт “Crocus Event Hall”-д АСЕМ-ын зохион байгуулалтад сайн дураар оролцох оюутан залуусыг албан ёсоор танилцуулна.

15.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Боловсролын салбарын 2012-2016 онд хийгдсэн ажлын товч тайлан, 2015-2016 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт, цаашид хэрэгжүүлэх ажлын санал, асуулга авах зорилготойгоор сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн болно.

15.00 цагт Танан төвийн хурлын танхимд “Полимери-Химийн аж үйлдвэр”-ийг Монгол Улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар академич Б.Пүрэвсүрэн илтгэл тавина.

Холбоотой мэдээ