Толгой өвдөх эмнэл зүйн шинж тэмдэг ихэвчлэн тохиолдож байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-14 18:05:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 17 тохиолдол нэмэгдэж, аймгийн хэмжээнд нийт 383 тохиолдол батлагдлаа.

Коронавирусний халдвар Орхон суманд долоо, Гурванбулаг суманд зургаа, Хангал суманд дөрөв нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:

- Зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой халдвар зөөвөрлөгдөн орж ирж байна. Мөн хүүхэд өвчилж байна. Буяны ажил, уул овоо тахилга зэрэгтэй холбоотой халдвар нэмэгдсэн. Манай аймагт халдварын эмнэл зүйн шинж тэмдэг дараах байдлаар ихэвчлэн батлагдаж байна. Толгой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, хоолой өвдөх, халуурах, ядарч сульдах шинж тэмдэг халдвар авсан хүмүүсийн 29,2-49,2 хувьд илэрсэн гэлээ.

Холбоотой мэдээ