Өнгөрсөн жилийнхээс олон төл хүлээж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-23 09:22:59

Архангай аймгийн бүртгэл, статистикийн  газраас энэ сарын 10-ны байдлаар гаргасан танилцуулгаас харахад, өнгөрсөн оны мөн үеийнхээс аймгийн дүнгээр төллөсөн эх мал 2,8 хувиар, бойжиж буй төл зургаан хувиар тус тус их байна.

Өөрөөр хэлбэл, оны эхний хээлтэгч малын 81,9 хувь буюу 1560,8 мянган эх мал төллөж, гарсан төлийн 97,5 хувь буюу 1521,8 мянган төл бойжиж байна. Үүнийг төрлөөр үзвэл, гарсан унаганы 97,6 ботгоны 95,8 тугалын 97,4 хурганы 98,0 ишигний 96,5 хувь бойжиж байна.

Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Өгийнуур, Ихтамир, Батцэнгэл, Өндөр-улаан сумын малчид гарсан төлөө 99,1-99,9 хувиар бойжуулж байна.

Архангай аймаг. Л.Булган

 

Холбоотой мэдээ