Халдварын тохиолдол 112-оор нэмэгдэж батлагдсан тохиолдол 501 боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-10 10:56:48

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт  265 түргэвчилсэн, 328 PCR шинжилгээ авснаас коронавирусний халдварын 112 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 501 боллоо.

Дээрх тохиолдлуудын 46 нь Есөнбулаг сумаас илэрсэн бол Дэлгэрээс 13, Цээлээс 2, Дарвиас 2, Төгрөгөөс  4, "Алтайн хүдэр" ХХК-ийн Таян нуурын уурхайгаас 45 тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул онцын шаардлагагүй бол гэртээ байх, гараа тогтмол угааж ариутгах, амны хаалт тогтмол шүүх, хүн хоорондын зайгаа барихыг Аймгийн онцгой комиссоос анхааруулав.

Холбоотой мэдээ