Сэлэнгэ аймагт сонгогчдын ирц 27.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-09 21:18:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өглөөний 07.00 цагт эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт Сэлэнгэ аймагт халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор үргэлжлэн явагдаж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 70325 сонгогч сонгууль өгөхөөс 18.00 цагийн байдлаар 19629 сонгогч саналаа өгч, санал хураалтын ирц 27.9 хувьтай байна. Аймгийн хэмжээнд сонгуулийн санал хураалтын явцад гарсан ямар нэгэн зөрчил байхгүй байна. Зарим нэг хэсгийн хороодод саналын хуудсаа давхардуулан уншуулснаар машин гацах тохиолдол нэг удаа гарсан аж. Үүнийг мэдээлэл технологийн ажилтны зүгээс цаг алдалгүй засваран хэвийн үйл ажиллагааг нь хангасан хэмээн аймгийн Сонгуулуулийн хорооны дарга Ө.Сувдаа мэдээллээ.    

Холбоотой мэдээ