Сумдын ирц 21-45 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-09 19:00:20

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 15.00 цагийн байдлаар 19 сумын ирц 21-45 хувьтай байна. 

Ирц өндөр нь Цахир 45 хувь, Хангай 39 хувь, Хайрхан 36 хувь, Булган 35 хувь, Өлзийт, Тариат 34 хувьтай байна.

Харин ирц багатай нь Хотонт 21 хувь, Ихтамир, Цэнхэр 23 хувь, Хашаат, Цэцэрлэг 24 хувь, Батцэнгэл 27 хувьтай байна.

Насны байдлаар авч үзвэл;

65-аас дээш 52-54 хувь

55-64 нас 43-48 хувь

35-54 нас 30-37,5 хувь

30-34 нас 25 хувь

20-29 нас 14-17 хувь

18-19 нас 21 хувьтай саналаа тус тус өгчээ.


Холбоотой мэдээ