Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2021-06-04 09:44:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын Нийслэлийн Аврах анги-105-аас “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургууль эхэллээ.

Дадлага сургууль Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Туул голд таван өдөр үргэлжлэх юм.  Аврах анги болон Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 120 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээ