"Байшин" төслийг хэрэгжүүлнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-04 10:38:46
Хэнтий /МОНЦАМЭ/ "Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр II" Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч Г.Жаргалбат өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбаттай уулзаж, төслийн зүгээс хамтран “Байшин” төслийг үргэлжлүүлэх талаар хэлэлцлээ.
“Бор-Өндөр II” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарын Дэлхийн Зөн ОУБ-д “Байшин” төслөө үргэлжлүүлэх төсөл бичиж, улмаар дэмжигдсэн бөгөөд, Хэрлэн сумын 10 өрхөд тохилог байшинтай болох нөхцөл бүрджээ.
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хотын захирагчаар ажилласан 2019, 2020 онд 24 өрхийн газар, эрчим хүчийг шийдвэрлэн, хашаа, тохилог байшинтай болоход дэмжлэг үзүүлж байсан, энэ удаа хамтран ажиллаж буйдаа талархсанаа илэрхийллээ.
Байшин төсөлд олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх, залуу гэр бүл мөн эдгээр шаардлагуудын зэрэгцээ төслийн үеэр гарах зардал, ажиллах хүчийг бүрэн гаргах боломжийг харгалзан үзэж шалгаруулалтаа явуулж ирсэн.
ДЗМОУБ-ын зүгээс төртэй хамтран хамтарсан ажлын хэсэг байгуулах, байшинд орох өрхөд тавих шаардлага, шалгуур, сонгон шалгаруулалтын талаар иргэдэд мэдээлэл хүргэх аж.
Холбоотой мэдээ