Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-03 10:24:38
Хэнтий /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 100 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах аймгийн салбар хороодын бүрэлдэхүүн хуралдлаа.
Хуралд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Баяр наадмын комиссын дарга бөгөөд Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, 12 салбар хорооны дарга, нарийн бичгийн дарга нар оролцож, наадмын төсөв, салбар хороодын зохион байгуулах ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат наадмын товыг 7-р сарын 10, 11-нд зохион байгуулахаар Монгол Улсын Засгийн газарт саналаа хүргүүлсэн. 100 жилийн тэгш ой учраас наадмаа өргөн дэлгэр зохион байгуулахад анхаарна.
Энэ жил сумдын наадам эрт товлогдсонтой холбогдуулан сумандаа шөвгөрсөн бөхчүүд, айрагдсан морьд, мэргэн харваачдыг улс болон аймгийн наадамд оролцох боломж бүрдэнэ. Наадамчин олныг цэнгүүлэхэд анхаарч жил бүр хуваарилагддаг 50 сая төгрөгийн төсвөө нэмэгдүүлнэ гэж наадмын зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Салбар хороо бүр төлөвлөгөөгөө Наадам зохион байгуулах хороо, Санхүү төсөв, аж ахуйн салбар хороогоор хэлэлцүүлэх аж.
Холбоотой мэдээ