"Булган ундрага"-ын ханш өндөр хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-02 18:32:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 331.8 сая төгрөгийн арилжаа явагдлаа. Тодруулбал, энгийн арилжаагаар 32 ХК-ийн 969,577 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Булган ундрага" ХК (BUN+14.92%) болон "Айтүүлс" (ITLS+9.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-14.81%) болон "Хөх ган" ХК (HGN-6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 34,751 нэгж эрхийг нийт 9.2 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр хөрөнгөөр баталгаажсан 1 үнэт цаасыг 355 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 2 хувиар буурч, 34109.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,656,155,905,010 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ