Авто замыг 2,7 дахин нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-22 10:49:57

Өмнөговь аймгийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд 101,9 километрээр буюу 2,7 дахин нэмэгдүүлжээ.

Орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, автозамын сүлжээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, сүүлийн 4 жилд орон нутгийн төсвөөс 63,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн орон нутгийн хөрөнгөөр сззлийн жилүүдэд Баяндалай, Гурвантэс сумын чиглэлд 49км, Хүрмэн сумын чиглэлд 2км авто замын ажлыг хийсэн бол энэ жил Баяндалай, Гурвантэс сумын чиглэлд 25км автозам тавих ажил эхлээд байгаа юм.

Орон нутгийн авто замыг шинээр тавьсан нь иргэдийн хөрөнгө санхүүд нэлээн хэмнэлт гарч байгааг иргэд хэлж байна. Учир нь машины эвдрэл, шатахууны хэмнэлт их байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ