Олимпийн бэлтгэлээ Хонгор нутагт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 23:31:16

Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн 8-р тойрогт нэр дэвшиж буй. Спорт сонирхогчдын хувьд олимпийн аваргыг Рио-2016 зуны олимпийн наадмаас гурав дахь медалиа хүртэнэ хэмээн найдаж байгаа.

Н.Түвшинбаяр аварга олон нийтийн цахим сүлжээнд “Сэтгэл чилээн санаа зовж байгаа та бүхэндээ баярлалаа. Сонгуулийн их ажлын хажуугаар бэлтгэл сургуулилтаа таслахгүй хийсээр л явна. РИО-гийн олимпод медаль авахын тулд хичээх болно оо” хэмээн бэлтгэлийнхээ зургуудыг оруулжээ.

Олимпийн аваргын бэлтгэлийг хангахаар Сингапурт дасгалжуулагчаар ажиллаж байсан ОУХМ Б.Хишигбаяр, А.Амбасэлмаа, -90кг-ын барилддаг ОУХМ Г.Алтанбагана, Б.Тэнгис нар хамт явж байна. Баянхонгор аймгийн жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл жүдочдынхоо хамт бэлтгэл хийж байгаа ажээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ