Булган аймагт хүнсний хангамж хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-30 19:04:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хүн амын хүнсний нөөц хэвийн байна гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж ярилаа.

Коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед орон нутагт хүнсний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулан, аймгийн хэмжээнд гол нэрийн 12 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Мах, махан бүтээгдэхүүн 155,1 тонн буюу 25, гурил 113,0 тонн буюу 22 хоног, төрөл бүрийн будаа, ургамлын тос, элсэн чихэр хагас сарын хэрэгцээг хангах нөөцтэй. Давс 12,2 тонн буюу 47 хоногийн нөөц байгаа бол төмс 1640,8 тонн буюу 270, хүнсний ногоо 244,6 тонн буюу 18 хоног иргэдийн хэрэгцээг хангах тооцоо байна.

Холбоотой мэдээ