Батлагдсан тохиолдлын ойрын харьцагч 5 иргэнээс халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-30 15:49:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос энэ сарын 23-ны өдөр ирж, гэрийн тусгаарлалтад байсан 1 иргэнээс коронавирусний халдвар илэрсэн талаар өмнө  мэдээлсэн.

Тэгвэл тухайн иргэний ойрын харьцагч 7 иргэнд өнөөдөр PCR шинжилгээ хийхэд 5 хүн нэмж халдвар авсан болох нь батлагдсан байна.

Одоо тандалт судалгаа, шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж үүсэд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдрийн 17:00 цагаас эхлэн 48 цагийн хугацаанд аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.    

Холбоотой мэдээ