ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Булган аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын баг Булган аймагт ажиллаж, аймгийн Онцгой комисс, шуурхай штабын ажилтай танилцаж байна.
УМХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батдулам, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны эмнэлгээс шалтгаалах халдварын тандалт, сэргийлэлтийн тасгийн дарга М.Соёлмаа нарын хүмүүс ажлын багт ажиллаж байна.
- Коронавирусний халдварын нөхцөл байдалтай танилцах, тандалт судалгаа, хариу арга хэмжээ болон аймгийн Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өгнө. Улсын Онцгой комиссын шуурхай штабт зарим нэгэн гомдол ирсэн. Түүнийг газар дээр нь шалгана гэж бригадын генерал Б.Ууганбаяр ярилаа. Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Шуурхай штабын менежер, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа нар коронавирусний халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ажлын багийнханд илтгэлээ.