Тээврийн хэрэгслээр зорчигчдод тавих шаардлага, хүлээх үүргийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг, нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, энэ сарын 22-ноос эхлүүлсэн.
УОК-ын Шуурхай штабаас “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” -д заасан тээврийн хэрэгслээр зорчигчдод тавигдах шаардлага, хүлээх үүргийг танилцууллаа. Үүнд:
-Иргэний үнэмлэх, бусад холбогдох баримт бичгийг биедээ авч явж,д шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд тухай бүр шалгуулна.
-Нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэнэ.
– Зорчигч тээвэрлэлтийн туршид халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж, /хооллохоос бусад нөхцөлд нэг удаагийн амны хаалтыг авахгүй, 2 цаг тутам эсхүл бохирдох бүр амны хаалтаа солих, гараа бохирдох бүрт халдваргүйжүүлэх, бусадтай биеэр хүрэлцэхгүй, ойролцоо суудалд зорчиж буй бусад хүнтэй харьцахдаа амны хаалт хэрэглэж, хүн хоорондын зай барих/ эрх бүхий ажилтан, албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.
-Зорчигч өөрийн бэлтгэсэн хогийн уутанд хог хаягдлаа хийн битүүмжилж хог хаягдлыг цуглуулах цэгт төвлөрүүлнэ.
-Тээврийн хэрэгсэл дотор болон гадагш нус, цэр, шүлс, хог хаянгдлыг ил задгай хаях, утсаар чанга удаан ярихыг хориглоно.
-Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж, энэ талаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч ажилтанд даруй мэдэгдэнэ гэжээ.