Украин, ЕХ COVID-паспортыг харилцан зөвшөөрөх тухай тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-25 10:29:56

КИЕВ. /TASS/. Украин COVID-паспортыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай ЕХ-той тохиролцжээ.


“Украин, ЕХ вакцины паспортыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай тохиролцоонд хүрлээ. Зохих гэрчилгээг Европын Комисстой хамтран боловсруулахыг би сайд нарт өмнө нь үүрэг болгосон” хэмээн Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль "Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 


"Манай улсад вакцинжуулалтын гэрчилгээ олгох ІТ дэд бүтэц бэлэн учир иргэд ЕХ руу чөлөөтэй нэвтрэх боломжтой. Манай талаас төдийгүй Европын Комиссын талаас техникийн шийдэл бий. COVID-паспортыг харилцан хүлээн зөвшөөрснөөр техникийн явц хурдан байна гэж найдаж байна” хэмээн Украины Европ, Евроатлантикийн интеграц хариуцсан Шадар сайд Ольга Стефанишина мөн мэдэгджээ.


Украины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад вакцинжуулалтын аян эхэлснээс хойш  1 052 814 хүн вакцинд хамрагджээ. Үүнээс 978 031 нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 74 783 нь хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. 

Холбоотой мэдээ